Сургалтын төвийн тухай

 

Манай сургалтын төв нь 2009 оны 4 сард хичээлийн 2 танхим 2 багштайгаар байгуулагдаж байсан бол өнөөдөр 2 салбартай, хичээлийн 6 танхим, 10 багштай болон өргөжиж өдөрт 6 ээлжээр нэг ангид 6-8 хүнтэй хичээллэж байна. Мөн Монголын радиотой хамтран Англи хэлний зайны сургалтыг 2010-2012 онд зохион байгуулсан. Мөн МСS, KEMPINSKI, ULEMJ компани, Галт Тэрэгний Хөдөлгөөн Зохиуцуулах Газар, Өнөөдөр сонин, ТВ5, Нийслэлийн Аялал Жуулчлалын Газар, Худалдаа Хөгжлийн Банк, Хаан Банк, FLSMIDTH, ЗООНОЗЫН ӨВЧИН СУДЛАЛЫН ТӨВ, Баянгол Зочид Буудал гэх мэт олон байгууллагуудтай хамтран ажиллаж ирлээ. Анх манай төв нь ­ерөнхий Англи хэлний 4 түвшний сургалт зохион байгуулдаг байсан бол одоо 10 түвшинтэй болж өргөжүүлж, ТОФЕЛ-д бэлтгэх сургалт, Бизнесийн англи хэлний сургалтыг зохион байгуулж бгаа ба мөн үйл ажиллагаагаа өргөжүүлэн 8–16 насны хүүхдүүдэд зориулсан 6 түвшний сургалтыг 2012 оноос явуулж эхэлсэн. Мөн 2017 онд манай төв нь нийгмийн хариуцлагын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй 15 хүнд 4 сарын сургалтыг ТҮГЭЭМЭЛ ХӨГЖИЛ ТӨВтэй хамтран үнэ төлбөргүй зохион байгуулсан болон мөн төлбөрийн чадвар муутай ч сурах эрмэлзлэлтэй амжилттай суралцсан хүүхдүүдэд сургалтынхаа төвөөс 100%-н хөнгөлөлтэй эрхийн бичгээр сурах боломжийг олгодог юм.  

Манай сургалтын төвийн гол зорилт нь суралцагчдын яриа сонсголыг сайжруулж Англиар чөлөөтэй яриулж, ойлгуулж сурахад чиглэгддэг. Мөн манай Монголчуудын ихэнх нь юмсын утга санааг Англиар илэрхийлэх арга барил дутмаг байдгийг бид олж мэдснээр монголоос англи орчуулгыг суралцагчдаараа хийлгэж эхэлснээр сургалт маань илүү үр дүнтэй болох нь батлагдлаа.


ALEXANDRE PERRON COMERFORD
Багш.

Манай төвд 2 дах жилээ ажиллаж байгаа, багшлах ур чадвар сайтай. Канад улсын Оттава хотоос ирсэн.  Англи хэлний багшийн мэргэжилтэй.  Англи, Франц хэлтэй.

С.ПУНЦАГ/Terry/
Багш.

Манай төвд 2 жил гаруй багшилж байгаа багшлах ур чадвар сайтай.   Монгол Улсын Их Сургуулийг Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн сургуулийн Мэдээллийн Системийн инженерээр суралцаж төгссөн. Англи, Орос, Монгол хэлтэй.

Х.ОРГИЛ/James/
Багш.

Манай төвд 5 дах жилдээ ажиллаж байгаа, багшлах ур чадварыг сайн эзэмшсэн. Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийг компьютер график дизайнаар суралцаж төгссөн. Англи, Орос, Монгол хэлтэй.




 Э. ОРХОН
Багш.

Манай төвд 2 дах жилдээ багшилж байгаа багшлах ур чадвар сайтай. ШУТИС-н Гадаад Хэлний Сургуулийн Япон-Англи хэлний орчуулагч, багшийн мэргэжил эзэмшсэн.  Англи, Норвеги, Япон, Монгол хэлтэй.

BRAULIO CAVALCANTI FILHO
Сургалтын төвийг үндэслэн байгуулагчийн нэг.

Багш.

Гадаадын орнуудад Англи хэлийг 30 гаруй жил зааж байгаа багшлах ур чадвар сайтай багш. Америкд боловсрол эзэмшсэн. Англи, Франц, Испани, Хятад, Португаль хэлтэй.

С.ЦЭЦЭГДЭЛГЭР
Захирал.

Тус сургалтын төвийг үндэслэн байгуулагч. Оросд боловсрол эзэмшсэн. Англи, Орос хэлтэй.

  

 Э. ИЧИННОРОВ
Багш.

Манай төвд 4 дах жилдээ багшилж байгаа багшлах ур чадвар сайтай. Монгол Улсын Их Сургуулийг Англи хэлний багш-орчуулагчийн мэргэжлээр төгссөн. Англи, Монгол хэлтэй.

Ц.МӨНХДЭЛГЭР
Сургалтын менежер.

Манай төвд хандаж суралцахыг хүссэн бүх үйлчлүүлэгч болон суралцагч нарыг мэдээллээр хангаж байдаг, сургалтын төвийн бүх зохион байгуулалтыг хариуцаж ажилладаг тус төвийн хамгийн хариуцлагатай ажилтан.

АЛТАНЗУЛ
Багш.

Манай төвд 2 дах жилдээ багшилж байгаа.

  

 ЭРДЭНЭЧИМЭГ
Үйлчлэгч.

Манай төвд 5 дах жилдээ ажиллаж байгаа. Манай төвийн цэвэр орчныг бүрдүүлдэг ганц ажилтан маань

ЦЭНГЭЛ
Багш.

Манай төвд анхныхаа жилд багшилж байгаа. 

ДАШЧИЙРЭВ
Багш.

Манай төвд анхныхаа жилд багшилж байгаа.


[ « Буцах | Хуудасны эхэнд | Хэвлэх | Дараах » ]








Бидний тухай

Манай сургалтын төв нь 2009 оны 1 сард хичээлийн 2 танхим 2 багштайгаар байгуулагдаж байсан бол өнөөдөр хичээлийн 4 танхим, 7 багштай болон өргөжиж өдөрт 6 ээлжээр нэг ангид 6-8 хүнтэй хичээллэж байна.

Мөн Монголын радиотой хамтран Англи хэлний зайны сургалтыг 2010-2012 онд зохион байгуулсан.

Холбогдох хаяг
Утас:  70003991, 99773981
И-мэйл: wizardcenter.org@gmail.com

Чингэлтэй дүүргийн 3 хороо, Пийс тауэр #1107 тоот, Энхтайваны өргөн чөлөө, Улаанбаатар хот, Монгол Улс.

(Хуучнаар Энх тайван найрамдалын ордоны урд талбай)



 

© 2018 Wizard English Language Training Center.