Захирлын мэндчилгээ

 

Даяарчлагдаж байгаа одоо үед хүмүүс эрхэлж буй бизнесээ өргөжүүлэн тэлэх, гадагшаа их дээд сургуульд сурах тэтгэлэг горилох, аялах, ажлынхаа байр суурийг ахиулах, шинэ найз нөхөдтэй болох гээд маш олон шалтгаанаас үүдэн Англи хэлийг сурах шаардлага гардгаас үүдэн хамгийн сайн сургалтын арга барилтай, тохижилт орчин сайтай, нэгэн хэвийн уйтгартай бус хөгжилтэй сонирхол татхуйц өрнөлттэй чанартай сургалтыг эрэлхийлдэг болсон юм. Түүнчлэн англи хэлийг нилээд удаан үзэж уншиж бичиж ойлгодог болсон ч ярих гэхлээр нэг л эвлэж өгдөггүй эсвэл унаган хэлтэй хүний англиар ярихыг сонсоод төдийлөн бүрэн гүйцэд ойлгож чадахгүй байгаагаа мэдэрдэг. Ингээд л хүмүүс “ Англиар хэрхэн цэвэрхэн чөлөөтэй ярьж сурах вэ? “ гэсэн асуудал дэвшүүлж тавьсан уриа үгтэй манай сургалтын төв “WIZARD ENGLISH TRAINING CENTER”-г зорьж ирдэг.

Бид ч суралцагчддаа цэвэрхэн дуудлагатай чөлөөтэй англиар ярихад нь голлон анхаарч, уйдаахгүй, залхаахгүйгээр хөгжилтэй, чөлөөтэй тав тухтай орчинд сургалтаа явуулахыг эрмэлзсээр ирсэн ба жилээс жилд өргөжин тэлж суралцагчдын тоо өссөөр өнөөдрийг хүрч байна. Ингээд бидэнд найдаж, бидэнд хандснаар өөрсдийн хүсэл зорилгодоо хүрэх хүсэл тэмүүлэлтэй ирдэг суралцагч бүрдээ манай чадварлаг гар сэтгэл нийлсэн хамт олон, багш нарын баг сургалтаа илүү өндөр үр дүнтэй сонирхолтой арга барилаар хүргэхийг чармайн ажилладагийг та бүхэнд уламжлахад таатай байна.

Ингээд та бүхэндээ дэлхийн соёлт хүн төрөлхтний хамгийн түгээмэл хэл, гоёмсог хэллэгт англи хэлийг төгс эзэмшиж, санасан 9 цагаан хүсэл тань биелж, англи хэл сурснаараа дэлхийн мэдээллийн цөмд нэвтэрч агуу их амжилтын эзэн болоорой гэж ерөөе!


[ « Буцах | Хуудасны эхэнд | Хэвлэх | Дараах » ]








Бидний тухай

Манай сургалтын төв нь 2009 оны 1 сард хичээлийн 2 танхим 2 багштайгаар байгуулагдаж байсан бол өнөөдөр 2 салбартай, хичээлийн 5 танхим, 9 багштай болон өргөжиж өдөрт 6 ээлжээр нэг ангид 6-8 хүнтэй хичээллэж байна.

Мөн Монголын радиотой хамтран Англи хэлний зайны сургалтыг 2010-2012 онд зохион байгуулсан.

Холбогдох хаяг

И-мэйл: wizardcenter.org@gmail.com

Чингэлтэй дүүргийн 3 хороо, Пийс Tауэр #1107 тоот (Хуучнаар Энх тайван найрамдалын ордоны урд талбай)

Утас: 9977 3981, 7000 3991

 



 

© 2018 Wizard English Language Training Center.