Танилцуулга
Вийзард сургалтын төвийн тухай

МАНАЙ СУРГАЛТЫН ТӨВ НЬ АНГЛИ ХЭЛ СУРАХААР САНАА ШУЛУУДСАН ХЭН БҮХЭНД НЭЭЛТТЭЙ
БИДНИЙ ТҮҮХ
Манай сургалтын төв нь 2009 оны 4 сард хичээлийн 2 танхим 2 багштайгаар байгуулагдаж байсан бол өнөөдөр 2 салбартай, хичээлийн 6 танхим, 10 багштай болон өргөжиж өдөрт 6 ээлжээр нэг ангид 6-8 хүнтэй хичээллэж байна. Мөн Монголын радиотой хамтран Англи хэлний зайны сургалтыг 2010-2012 онд зохион байгуулсан. Мөн МСS, KEMPINSKI, ULEMJ компани, Галт Тэрэгний Хөдөлгөөн Зохиуцуулах Газар, Өнөөдөр сонин, ТВ5, Нийслэлийн Аялал Жуулчлалын Газар, Худалдаа Хөгжлийн Банк, Хаан Банк, FLSMIDTH, ЗООНОЗЫН ӨВЧИН СУДЛАЛЫН ТӨВ, Баянгол Зочид Буудал гэх мэт олон байгууллагуудтай хамтран ажиллаж ирлээ. Анх манай төв нь ерөнхий Англи хэлний 4 түвшний сургалт зохион байгуулдаг байсан бол одоо 10 түвшинтэй болж өргөжүүлж, ТОФЕЛ-д бэлтгэх сургалт, Бизнесийн англи хэлний сургалтыг зохион байгуулж байгаа ба мөн үйл ажиллагаагаа өргөжүүлэн 8–16 насны хүүхдүүдэд зориулсан 6 түвшний сургалтыг 2012 оноос явуулж эхэлсэн.
НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
1. 2010-2012 онд Монголын радиотай хамтран алсын зайн сургалтыг үнэгүй зохион байгуулсан.
2. Англи хэл суралцагсдад зориулсан англи-монгол орчуулгатай THE PIANO хэмээх номыг 2011 онд 2000 хувь хэвлэн гаргаж 900 орчмыг нь номын сангууд бол амьдралын түвшинээс доогуур амьдралтай англи хэл сурах эрмэлзлэлтэй хүүхдүүдэд хандивласан.
3. 2017 онд манай төв нь нийгмийн хариуцлагын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй 15 хүнд 4 сарын сургалтыг ТҮГЭЭМЭЛ ХӨГЖИЛ ТӨВтэй хамтран үнэ төлбөргүй зохион байгуулсан.
4. Төлбөрийн чадвар муутай ч сурах эрмэлзлэлтэй амжилттай суралцсан хүүхдүүдэд сургалтынхаа төвөөс 100%-н хөнгөлөлтэй сурах эрхийн бичиг олгож цаашид англи хэлээ гүнзгийрүүлэн сурах боломжийг олгодог юм.
БИДНИЙ ЗОРИЛТ
Манай хамт олон
Бидний тухай
Манай сургалтын төв нь сүүлийн үед хамгийн хурдтай өргөжин тэлж байгаа ба ижил төстэй сургалт явуулдаг байгууллагуудынхаа тэргүүлэгч №1 сургалтын хөтөлбөртэй 100% ярианы англи хэлний сургалт зохион байгуулж байгаа нь хэдүйнээ суралцагчдынхаа талархалыг хүлээгээд зогсохгүй, бага насны болон өсвөр насныханд зориулсан ярианы англи хэлний сургалт нь хамгийн эрэлт хэрэгцээтэй болоод байгаа билээ. Мөн сургалтын төв дээрээ аялал жуулчлалын хөтөч-орчуулагч бэлтгэх 8 сарын сургалт нээн ажиллуулж байгаа ба амжилттай төгсчидийг өөрийн компанийн салбар Хонгорын Элс аялалын компанидаа авч ажиллуулах юм.