fbpx

8-13 болон 13-17 насныханд зориулсан ярианы англи хэлний жилийн сургалт

8-13 болон 13-17 насныханд зориулсан бүтэн хичээлийн жилийн хөтөлбөр

Манай сургалтын төв нь McGraw Hill-с  8-13 насныханд зориулан хэвлэн гаргасан зургаан түвшиний сурах бичгийг ашигладаг ба уг сурах бичиг нь суралцагчийн яриа, сонсгол, бичих, унших ур чадварыг системтэйгээр дээшлүүлэхэд зориулагдсан төгс сургалтын ном юм.  Уг ном нь сонсгол, дуудлагын дасгалтайгаас гадна дасгал ажлын номтой.  

Уг сургалтын программаар хичээллэхэд суралцагчид маань дүрэм үзэж залхахгүйгээр англи хэлийг хөгжилтэй орчинд суралцах ба манай төвийн багш нар уг программыг заах аргад тусгайлан суралцсан байдгаараа бусад ижил төстэй төвүүдийн сургалтаас ялгаатай.

Манай 8-12 насныханд зориулсан жилийн сургалт нь долоо хоногт 3 удаа 1 цаг 30 минутаар орох ба нийт 90 удаагийн хичээл болно.  Манай төвөөс зохион байгуулж буй уг сургалт нь үнийн хувьд боломжийн бөгөөд нэг ангид байх хүүхдийн тоо нь хамгийн цөөн 8 хүртэл суралцагчтай тул сургалт маань үр дүнтэй, багш нарын хүүхэд тус бүртэй тулж ажиллах боломжтой тул сургалт нь өндөр чанартай байдаг. 

Мөн 13-17 настай өсвөр насныхандаа Кембриджийн их сургуулиас гаргасан INTERCHANGE хэмээх ярианы англи хэлний номыг сургалтандаа ашигладаг.  

Төлбөр:  1 190 000 төгрөг/7 сар

Сургалтын нарийвчилсан программтай танилцах бол ном тус бүр дээр даран цааш үзнэ үү.