fbpx

Насанд хүрэгчид болон өсвөр насныханд зориулсан сургалтын програм

Ярианы англи хэлний сургалтыг зөвхөн Вийзардаас...

анхан түвшин

Зорилго: Суралцагч нь өдөр тутмын хэрэглээний энгийн үгийн нөөцтэй болох ба үүнийгээ ашиглан ойр зуурын үг өгүүлбэрийг чөлөөтэй хэрэглэн өөрийгөө илэрхийлж сурах, энгийн хэллэгтэй аудио хичээл сонсоод ойлгосноо илэрхийлж сурах

Яриа: Суралцагч нь 500 орчим үгийн нөөцтэй болох ба үүндээ тулгуурлан зөв бүтэцтэй өгүүлбэрээр ярьж сурах дадлага хийнэ.  Мөн цөөн үгийн бүтэцтэй өгүүлбэр бүтээн цээжээр хэлэх чадвартай болно.

Дундын өмнөх түвшин

Зорилго: Суралцагч нь өдөр тутмын үгийн нөөцөө нэмэгдүүлж үүндээ тулгуурлан энгийн асуулт, асуудал дэвшүүлж ярьж сурах ба сонсгол эрс сайжирна.

Яриа: Суралцагч нь үгийн нөөцөө нэмэгдүүлэх ба үгийн болоод өгүүлбэрийн өргөлтийг зөв хэрэглэж сурах дадлага хийнэ.

Дунд түвшин

Зорилго: Энэ түвшиний суралцагч нь илүү уран зохиолын болон бусад бизнесийн харилцан яриа ойлгож ярих чадвартай болно.

Яриа: Энэ түвшиний программ нь илүү сонсгол сайжруулж ярих чадвар нэмэгдэх ба унаган хэлтэй хүмүүсийн яриаг ойлгох чадвартай болох ба түүндээ тулгуурлан харилцан өөрийн үзэл бодлыг илэрхийлж сурна.

ахисан дунд түвшин

Зорилго: Энэ шатанд суралцсан суралцагч нь коллежийн түвшинд бичиж уншиж сурах ба илүү урт сэдвээр харилцан ярих болон бизнес яриа өрнүүлэх бизнэс ажил төлөвлөх чадвартай болно.

Яриа: Суралцагч нь илүү урт сэдвүүдийг сонсох ба ярих дадлагуудыг хийнэ.  Энэ түвшинд сурсан суралцагч нь дуудлагын хувьд цэвэр болсон байх ба өөрийн үзэл бодол санааг чөлөөтэй илэрхийлдэг болно.  Мөн асуудал дэвшүүлж тавьж сурах ба дэвшүүлсэн асуудлаа шийдвэрлэж хэлэлцэх хэмжээний чадварыг эзэмшинэ.