fbpx

СУРГАЛТУУД

Сургалтын төрлүүд

Англиар уншиж бичиж ойлгоод байгаа мэт боловч ярих гэхлээр нэг л болж өгөхгүй асуудалтай байдаг бол, англи хэлийг анхнаас нь зөв цэгцтэй дүрмийн дагуу ярьж сурахыг хүсвэл манай төвийг зориорой.  Англи хэлний хичээл үзсэн анхны өдрөөсөө эхлэн дүрэм биш ярианы дадлага хийх нь аяндаа дүрмээ ойлгон зөв дуудлагатай англиар цэгцтэй ярьж улмаар бичиг нь дагаад сайжирдаг болохыг манай сургалтын төвийг сонгон суралцсан та бүхэн ойлгох болно.

5-8 долоо хоног

Насанд хүрэгчдэд зориулсан ерөнхий англи хэлний сургалт

Үнэ: 279000-470000 төгрөг

Манай сургалт нь суралцагчийн яриа, сонсгол, дуудлага дээр илүү түлхүү ажиллах ба хоорондоо ярилцангаа дүрмээ судлаад түүнийгээ дадлага хийн эзэмшүүлдэг нь илүү үр дүнтэй болох нь бидний 10 гаруй жилийн туршлага харуулж байна.  Манай төв нь Кембриджийн их сургуулиас гаргасан INTERCHANGE хэмээх ярианы англи хэлний номыг сургалтандаа ашигладаг.   Сургалтын товч хөтөлбөртэй энд дарж танилцана уу.

7 сар

8-13 болон 13-17 насныханд зориулсан англи хэлний жилийн сургалт

Үнэ: 1 190 0000 төгрөг

Манай 8-13 насны хүүхдүүдэд зориулагдсан хөтөлбөр нь хүүхдийн тухайн насанд нь тохирсон, уйдаахгүй хөгжилтэй, зурж, хайчилж, нааж, тоглонгоо англиар ярьж мөн бичиж англи хэлнийхээ сонсох, ярих, унших, бичих 4 чадварыг зэрэг хөгжүүлэхэд зориулагдсан BEST FRIENDS хэмээх McGraw Hill -с хэвлэн гаргасан 6 түвшиний сурах бичгийг ашигладаг.  Мөн 13-17 настай өсвөр насныхандаа Кембриджийн их сургуулиас гаргасан INTERCHANGE хэмээх ярианы англи хэлний номыг сургалтандаа ашигладаг.  

4 долоо хоног

TOEFL & IELTS-н бэлтгэл сургалт

Үнэ: 590 000 төгрөг

TOEFL болон IELTS -н сургалтанд хамрагдахыг хүсч байгаа бол манай төвйин гадаад багштай цаг тохирон сургалтын төв дээр ирж ярилцлага өгөн англи хэлнийхээ түвшинг тогтоолгосны дараа суралцах цаг өдрөө товлоно.  Манай сургалт нь ганцаарчилж явагддаг ба зөвхөн академик түвшинд хүрсэн бол TOEFL болон IELTS -н шалтгалтанд бэлтгэх сургалтанд хамруулах ба түвшин нь хүрээгүй тохиолдолд сургалтын төвд явагдаж байгаа ерөнхий англи хэлний сургалтанд хамрагдахыг санал болгодог. 

8,5сар
Үнэ: 2 630 000 төгрөг

Энэ сургалтанд англи хэлээ сайжруулах чин хүсэлтэй, бас эх орныхоо талаар илүү ихийг мэдэхийг хүсдэг хүмүүст илүү тохиромжтой. Сургалтанд хамрагдснаар англи хэлнийхээ түвшинг сайжруулж, мэргэжлийн хөтөчийн дамжаанд суун сертификаттай төгсөх ба сайн суралцагсдад өөрийн аялалын компанидаа хөтөч-орчуулагчаар шалгаруулж авах ба мөн өөр бусад компаниудад ажилд зуучлана.  Манай аялалын компанийн мэдээллийг дараах вэбсайтаас авна уу. www.travelingtomongolia.com 

24 хичээл

Байгууллагын сургалт

Үнэ: 2 352 000төгрөг

Манай сургалтын төв нь монгол дах олон нэр хүнд бүхий байгууллагуудтай гэрээ байгуулан байгууллагын ажилчдын англи хэлний түвшинг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулдаг юм.  Манай сургалтын төвтэй хамтарч ажилласан байгууллагуудаас дурдвал:  БАЯНГОЛ ЗОЧИД БУУДАЛ, КЕМПИНСКИИ ЗОЧИД БУУДАЛ, ХААН БАНК, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ, НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР, ТАЙВАНЫ ХҮҮХДИЙН ТӨВ, ТОЁОТО КОМПАНИ гэх мэт олон газруудыг нэрлэж болно.

4 долоо хоног

Ганцаарчилсан сургалт

Үнэ: 564 000 төгрөг

Бизнес эрхлэгч, групп сургалтанд төдийлөн хамрагдаад байх завгүй хүмүүст зориулан манай төв нь ганцаарчилсан сургалтыг зохион байгуулдаг ба манай төв дээр ирж ярилцлага өгч түвшингээ тогтоолгосны дараа сургалтын төвийн болон өөрийн боломжтой цагийг харилцан ярилцаж тохиролцсны үндсэн дээр сургалтанд хамрагдаж болно.