Асуулт, хариулт

 

Бид хичээллэх өдөр, цагаа сонгож болох уу?

    Манай сургалтын төв дээр ирж түвшингээ тогтоолгосны дараа таны суралцах цаг, өдөр тодорхой болно.

Түвшин тогтоолгоход үнэтэй юү?

    Бид түвшин тогтооход ямар нэгэн төлбөр авдаггүй.

Хэзээ очиж түвшингээ тогтоолгож болох вэ?

    Өглөөний 10:00 - 19 цагийн хооронд манай төв дээр ирж түвшингээ тогтоолгоно.

Түвшин тогтоолгоход хир удах вэ?

    Аман ярилцлага авч түвшин тогтоодог тул ердөө л 3-5 минут болно.

Хэдэн цагаас хичээл ордог вэ?

    Манай хичээл 8:00, 10:00, 15:00, 17:00, 19:00 цагуудаас ордог.

Нэг хичээллэхдээ хэдэн цагаар ордог вэ?

    Энгийн сургалт 1 цаг 30 минут, Хагас вакуумжуулсан сургалт 3 цагаар хичээллэнэ.

Танайх хагас бүтэн сайн өдөр ажилладаг уу?

    Үгүй. 2 дахь 4 дэхь 6 дахь өдрүүдийн анги л хагас сайнд өглөөгүүр хичээллэдэг.

Эрчимжүүлсэн сургалт байдаг уу?

    Байдаг. Бид эрчимжүүлсэн сургалтаа хагас вакум анги гэж нэрлэдэг. Манай хагас вакуумжуулсан сургалт нь өглөө 10:00, үдээс хойш 17:00 цагаас тус тус 3цаг 20 минутаар хичээллэдэг.

Нэг ангидаа хэдэн хүнтэй вэ?

    6-8 хүнтэй.

Танайх хаана байрладаг вэ?

    УБ ИХ ДЭЛГҮҮР-н хойд талд "PEACE TOWER"-н 11 давхарт 1107 тоотод байрладаг.

Танайх хэдэн түвшинтэй вэ?

    Манайх Анхан шат (A, B), Дундын өмнөх (A, B), Дунд (A,B), Ахисан дунд (A,B), Гүнзгий (1, 2) гэсэн 10 түвшинтэй.

Нэг түвшний сургалт хэдий хугацаатай үргэлжлэх вэ?

    Нэг түвшний сургалт нь ажлын 5 өдрөөр хичээллэдэг бол 6н долоо хоног, 7 хоногт 3 удаа хичээллэдэг бол 8н долоо хоног үргэлжилнэ. Долоо хоногт 3 хичээллэдэг сургалт нь Даваа, Лхагва, Баасан гаригт 19:00 цагаас, Мягмар, Пүрэв гаригт 19:00 цагаас, Бямба гаригт 9:00 эсвэл 10:40 цагаас тус тус хичээллэнэ.

Танайд хүүхдийн сургалт байгаа юу?

    Байдаг. Манайх 8-10, 10-12 насныханд зориулсан 6 түвшний сургалт, 13-17 насныханд зориулсан 10 түвшний сургалт зохион байгуулдаг. Жил бүрийн 10 сарын 2 дахь долоо хоногийн Даваа болон Мягмар гаригт эхэлдэг ба хүүхдийн сургалт нь 7 сарын хугацаатай үргэлжлэнэ. Хичээл нь 7 хоногт 3 удаа 1 цаг 30 минутаар хичээллэх ба нийт 90 удаагийн хичээл буюу 180 академик цагийн сургалттай.

Ганцаарчилсан сургалт байдаг уу?

    Байдаг. Ганцаарчилсан сургалт авахыг хүсч байгаа бол 12 удаагийн хичээл нь 549 000 төгрөг байдаг ба өдөр цагаа сургалтын менежертэй тохирно.

Танай сарын сургалтын төлбөр хэд вэ?

    Манайх зөвхөн хагас вакум сургалтандаа 5 долоо хоногийн хугацаатайгаар элсэлт авдаг. Хичээл нь 3 цаг 20минутаар ордог. Төлбөр нь 429 000 төгрөг.

    Бусад сургалтын хугацаа нь 5н долоо хоног, 7н долоо хоногийн хугацаатай байдаг.

Бизнесийн Англи хэлний сургалт байдаг уу?

    Байдаг. Бизнесийн Англи хэлний сургалтандаа бид зөвхөн гүнзгий түвшний мэдлэгтэй хүмүүсийг бүртгэж сургана. Бизнесийн Англи хэлний сургалтанд хамрагдснаар олон улсын хэмжээний төрөл бүрийн амжилттай хэрэгжсэн бизнес санаа, бизнесийг хэрхэн амжилттай хөгжүүлэх, тулгарсан асуудалтай ажиллах, шинэ санаа дэвшүүлэх, шинэ брэнд бий болгох, байгаль орчины асуудал болон түүний шийдэл, олон улсын худалдаа, өр барагдуулах, эдийн засаг болон улс төрийн байдал гэх зэрэг өргөн хүрээтэй сэдвийг судлана.


[ « Буцах | Хуудасны эхэнд | Хэвлэх | Дараах » ]








Бидний тухай

Манай сургалтын төв нь 2009 оны 1 сард хичээлийн 2 танхим 2 багштайгаар байгуулагдаж байсан бол өнөөдөр 2 салбартай, хичээлийн 5 танхим, 9 багштай болон өргөжиж өдөрт 6 ээлжээр нэг ангид 6-8 хүнтэй хичээллэж байна.

Мөн Монголын радиотой хамтран Англи хэлний зайны сургалтыг 2010-2012 онд зохион байгуулсан.

Холбогдох хаяг

И-мэйл: wizardcenter.org@gmail.com

Чингэлтэй дүүргийн 3 хороо, Пийс Tауэр #1107 тоот (Хуучнаар Энх тайван найрамдалын ордоны урд талбай)

Утас: 9977 3981, 7000 3991

 



 

© 2018 Wizard English Language Training Center.