Онлайн номнууд

Англи хэлээр ус цас шиг ярьдаг хүмүүсийн хэл сурсан туршлагыг судалж байхад ихэнх нь л ном уншиж хэлээ сайжруулсан хэмээн ярьдаг. Иймээс манай сургалтын төв нь Англи хэлийг суралцаж буй суралцагчиддаа зориулан түвшинд нь тохирсон уран зохиолын номын эрэл хайгуулыг байнга хийж байдаг ба энэ удаа бид цахим хуудсандаа дэлхийн сонгодог, алдартай зохиолуудын хялбаршуулсан хувилбарыг онлайн номын сандаа нэмлээ.  Манай цахим номын санд зочилж таалагдсан номоо татаж аван унших боломжтой боллоо.