fbpx

Бүртгүүлэх журам

  1. Тус сургалтын төвийн багш нараар түвшингээ ярилцлага өгч тогтоолгох ба түвшин тогтоолгоход үнэ төлбөргүй. Түвшингээ тогтоолгосны дараа нэг хичээлд үнэгүй сууж үзэж болно.
  2. Сургалтанд бүртгүүлэхдээ бүртгэлийн хураамж 30,000 төгрөгийг тус сургалтын төвийн дансанд (Голомт банк – 2205023623) буюу кассанд бэлнээр тушаана. Энэхүү хураамж нь буцааж олгогдохгүй ба сургалтын төлбөрт орж тооцогдоно.
  3. Сургалтын гэрээг байгуулахдаа гэрээнд заасны дагуу сургалтын төлбөрийг сургалт эхлэхээс өмнө бэлнээр болон дансаар төлнө.

Сургалтанд бүртгүүлэхээс өмнө дараахь зүйлсийг сайтар анхаарч ойлгосны дараа манай сургалтанд хамрагдана уу.

  • Хичээлээс хоцрохгүй байх. Хичээлээс 15 минут хоцорсон тохиолдолд хичээлд оруулахгүй болохыг анхаарна уу. Энэ нь бусдын анхаарлыг сарниулахгүй байхад тустай болно.
  • Суралцагчийн буруугаас болж хичээл тасрах тохиолдолд хичээлийг нөхөн ордоггүй болохыг анхаарна уу.
  • Гэрээт хугацаанд шалтгаангүйгээр 3-н удаа хичээл таславал гэрээг шууд сургалтын төвийн санаачлагаар цуцлах ба сургалтын төлбөр буцаан олгогдохгүй болно. Энэ нь та бүхэнд хариуцлагыг ухамсарлуулах гэсэн үйлдэл болохыг ойлгоно уу.
  • Сургалтын нийт хугацааны дөрөвний нэгд хамрагдсаны дараа гэрээг суралцагч талын санаачлагаар цуцлавал сургалтын төлбөрийг буцаан олгохгүй болно. Харин үүнээс бага хугацаагаар суугаад гэрээг суралцагч талаас цуцлах санал гаргасан бол анги бүрдүүлэлтэнд байх оюутны тоонд багтсан гэж үзэн хохиролд нь 50,000 төгрөг, сурах бичгийн үнэ болох 8,000-13,500 төгрөг, хичээлд суусан өдрийг 12,500 төгрөг (анхан болон дундын өмнөх), 16,500 төгрөг (дунд болон гүнзгий шат)-г тус тус тооцон сургалтын төлбөрөөс суутгана.
Батлав:  Захирал………………………………..С.Цэцэгдэлгэр
Сургалтын үнийн жагсаалт
Сургалтын үнэ ДавтамжҮргэлжлэх хугацааНийт цагҮнэ
iBT TOEFL болон IELTS -н сургалт 3удаа/7 хоногт4 долоо хоног24590 000 төгрөг
Бизнесийн англи хэл 3удаа/7 хоногт8 долоо хоног48580 000 төгрөг
Гүнзгий түвшин2- шат3удаа/7 хоногт12 долоо хоног72470 000 төгрөг
1-р шат
Ахисан дунд түвшинВ3 удаа/7 хоногт8 долоо хоног48389 000 төгрөг
А3 удаа/7 хоногт8 долоо хоног48389 000 төгрөг
Дунд түвшинB3 удаа/7 хоногт8 долоо хоног48360 000 төгрөг
A3 удаа/7 хоногт8 долоо хоног48360 000 төгрөг
Дундын өмнөх түвшинB3 удаа/7 хоногт8 долоо хоног48295 000 төгрөг
A3 удаа/7 хоногт8 долоо хоног48295 000 төгрөг
Анхан түвшинB5 удаа/7 хоногт5 долоо хоног50279 000 төгрөг
A5 удаа/7 хоногт5 долоо хоног50279 000 төгрөг
Ганцаарчилсан сургалт 3 удаа/7 хоногт 24564 000 төгрөг
Жуулчны хөтөч-орчуулагчийн анги 5 удаа/7 хоногт8 сар3602 630 000 төгрөг
Хүүхдийн анги 1-6 түвшинтэй 3удаа/7 хоногт7 сар1801 190 000 төгрөг
Байгууллагын сургалт   98 000 төгрөг/1 удаа
Жич:  Тухайн байгууллага нь манай төвөөс багш аваачиж ажилчдынхаа түвшинг үнэ төлбөргүй  тогтоолгох ба нэг ангид дээд тал нь 10 хүртэл суралцагч байхаар тооцоолно уу.  Хэрэв 10-с дээш суралцагч байгаа тохиолдолд дахин нэг анги бүрдүүлэх ба нэг ангид сууж байгаа суралцагчдын хэлний түвшин нь ижил байх ёстойг анхаарна уу.  Ном сурах бичгийг манай төвөөс файлаар өгөх ба өөрсдөө сургалт эхлэхээс өмнө хувилж авах, эсвэл сургалтын төвөөс тухайн ном сурах бичгийн үнийг лавлан худалдаж авч болно.