Видео хичээл

Манай сургалтын төв нь сургалтанд байнга ирж очоод байх завгүй, бие даан англи хэлнийхээ түвшинг ахиулах зорилготой суралцагсдад зориулан видео хичээл бэлтгэн гаргаж байгаа болно. Уг видео хичээлээ бид өөрийн сургалтандаа ашигладаг Interchange номноос эмхэтгэж эвлүүлэн гаргасан ба та уг сурах бичгийг файлаар дагалдуулан авах боломжтой.

Хичээллэх цаг

Энэхүү хичээл нь орон зай, цаг хугацаанаас үл хамааран өөрийнхөө дуртай цагтаа байгаа газраасаа манай вэб-д нэвтрэн орж суралцах боломжтой.  Нэвтрэх нэр, нууц үгээ манай сургалтын төвд хандан авна.  


Түвшин

Бид энэхүү видео хичээлээ өөрийнхөө сургалтанд ашигладаг Кембриджийн Их Сургуулиас гаргасан INTERCHANGE сурах бичгийг ашиглан эмхэтгэж монгол тайлбартайгаар гаргасан нь монголчуудад бие даан англи хэл сурахад илүү дөхөм болгосон. Манай видео хичээл нь 6 түвшинтэй байх ба хичээл бүр нь алхам алхамаар түвшингээ ахиулж байхаар маш сайн системтэйгээр хийгдсэн тул анхан шатнаас дунд түвшин хүртэл англи хэлнийхээ мэдлэгийг бие даан сайжруулах боломжтой болсон.

Үнэ

Уг видео хичээлүүд нь одоогоор анхан шатны хоёр түвшин бэлэн болсон ба цаашдаа нийт 6 түвшинтэй ба түвшин тус бүр нь 35000 төгрөг. Хэрвээ хоёр түвшинг багцаар нь авбал 60000 төгрөг болно.

Уг хичээлд хамрагдахын тулд ХААН Банк 513 304 4735 Цэцэгдэлгэр гэсэн дансанд төлбөрөө шилжүүлэх ба утган дээрээ нэр, утасны дугаараа бичиж тушаагаад 99177383 утсанд мессэж эсвэл @Tsetseg Sumiya гэсэн фэйсбүүк хаягт, жиргээний @Tsetseg01 хаягт ДМ бичиж мэдэгдснээр бид танд нэвтрэх нэр нууц үгийг илгээнэ.

Мөн 99177383 дугаараар холбогдож болно.

Жишиг хичээл болон дуудлагын хичээлүүдийг дараах видеон дээр дарж үзээрэй.

Pronunciation lessons

Sheep/Ship pronunciation    

Бусад видео хичээлүүд

МАНАЙ СУРГАЛТЫН ТӨВ НЬ АНГЛИ ХЭЛ СУРАХААР САНАА ШУЛУУДСАН ХЭН БҮХЭНД НЭЭЛТТЭЙ...

100% ЯРИАНЫ АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТ

Таалагдсан номоо унших боломжтой боллоо Онлайн номнууд

Англи хэлээр ус цас шиг ярьдаг хүмүүсийн хэл сурсан туршлагыг судалж байхад ихэнх нь л ном уншиж хэлээ сайжруулсан хэмээн ярьдаг. Иймээс манай сургалтын төв нь Англи хэлийг суралцаж буй суралцагчиддаа зориулан түвшинд нь тохирсон уран зохиолын номын эрэл хайгуулыг байнга хийж байдаг ба энэ удаа бид цахим хуудсандаа дэлхийн сонгодог, алдартай зохиолуудын хялбаршуулсан хувилбарыг онлайн номын сандаа нэмлээ.