Бүртгүүлэх журам

  1. Тус сургалтын төвийн багш нараар түвшингээ онлайнаар болон сургалтын төв дээр ирж ярилцлага өгч тогтоолгох ба түвшин тогтоолгоход үнэ төлбөргүй. Хүсвэл туршилтын хичээлд сууж үзэж болно.
  2. Сургалтаа танхимаар эсвэл онлайнаар авах тухайгаа сургалтын төвтэй ярилцаж тохирно. Танхимын болон онлайн сургалтанд үнийн зөрүү байхгүй болохыг анхаарна уу.
  3. Сургалтанд бүртгүүлэх шийдвэрээ гаргасан бол сургалтын төлбөрийг тус сургалтын төвийн дансанд (Голомт банк – 2205023623) буюу кассанд бэлнээр тушааснаар бүртгэл баталгаажина.
  4. Сургалтын гэрээг байгуулахдаа гэрээнд заасны дагуу сургалтын төлбөрийг сургалт эхлэхээс өмнө дансаар төлнө.

Сургалтанд бүртгүүлэхээс өмнө дараахь зүйлсийг сайтар анхаарч ойлгосны дараа манай сургалтанд хамрагдана уу.

  • Хичээлээс хоцрохгүй байх. Хичээлээс 15 минут хоцорсон тохиолдолд хичээлд оруулахгүй болохыг анхаарна уу. Энэ нь бусдын анхаарлыг сарниулахгүй байхад тустай болно.
  • Суралцагчийн буруугаас болж хичээл тасрах тохиолдолд хичээлийг нөхөн ордоггүй болохыг анхаарна уу.
  • Гэрээт хугацаанд шалтгаангүйгээр 3-н удаа хичээл таславал гэрээг шууд сургалтын төвийн санаачлагаар цуцлах ба сургалтын төлбөр буцаан олгогдохгүй болно. Энэ нь та бүхэнд хариуцлагыг ухамсарлуулах гэсэн үйлдэл болохыг ойлгоно уу.
No. Сургалт Хугацаа Үнэ (төгрөг)
1. Сурагчдын өвлийн болон зуны амралтанд зориулсан богино хугацааны түргэвчилсэн сургалт 5 долоо хоног 8-12 болон 13-17 нас 390 000 төгрөг
2. 8-17 насны хүүхдийн хичээлийн жилийн сургалт 7 сар 1.980.000
3. Насанд хүрэгчдийн богино хугацааны сургалт 4 сар 1150.000
4. Насанд хүрэгчдийн урт хугацааны сургалт 8 сар 2.150.000
5. Богино хугацааны онлайн сургалт 3 сар 860.000
6. Ганцаарчилсан сургалт 1 сар / 12 удаа 672.000
7. IELTS/TOEFL-н ганцаарчилсан сургалт 1 сар / 12 удаа 750.000

МАНАЙ СУРГАЛТЫН ТӨВ НЬ АНГЛИ ХЭЛ СУРАХААР САНАА ШУЛУУДСАН ХЭН БҮХЭНД НЭЭЛТТЭЙ...

100% ЯРИАНЫ АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТ

Таалагдсан номоо унших боломжтой боллоо Онлайн номнууд

Англи хэлээр ус цас шиг ярьдаг хүмүүсийн хэл сурсан туршлагыг судалж байхад ихэнх нь л ном уншиж хэлээ сайжруулсан хэмээн ярьдаг. Иймээс манай сургалтын төв нь Англи хэлийг суралцаж буй суралцагчиддаа зориулан түвшинд нь тохирсон уран зохиолын номын эрэл хайгуулыг байнга хийж байдаг ба энэ удаа бид цахим хуудсандаа дэлхийн сонгодог, алдартай зохиолуудын хялбаршуулсан хувилбарыг онлайн номын сандаа нэмлээ.