Байгууллагын сургалт

Манай сургалтын төв нь монгол дахь олон нэр хүнд бүхий байгууллагуудтай гэрээ байгуулан байгууллагын ажилчдын англи хэлний түвшинг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулдаг юм. Манай сургалтын төвтэй хамтарч ажилласан байгууллагуудаас дурдвал: MCS TIGER BREWERY, БАЯНГОЛ ЗОЧИД БУУДАЛ, КЕМПИНСКИИ ЗОЧИД БУУДАЛ, ХААН БАНК, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ, НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР, ТАЙВАНЫ ХҮҮХДИЙН ТӨВ, ТОЁОТО КОМПАНИ, ЗООНАЗ, ТАВАН БОГД ГРУПП гэх мэт олон газруудыг нэрлэж болно.

СУРГАЛТ ХЭРХЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ

Тухайн байгууллага нь манай төвөөс багш аваачиж ажилчдынхаа түвшинг үнэ төлбөргүй тогтоолгох ба нэг ангид дээд тал нь 10 хүртэл суралцагч байхаар тооцоолно уу. Хэрэв 10-с дээш суралцагч байгаа тохиолдолд дахин нэг анги бүрдүүлэх ба нэг ангид сууж байгаа суралцагчдын хэлний түвшин нь ижил байх ёстойг анхаарна уу. Ном сурах бичгийг манай төвөөс файлаар өгөх ба өөрсдөө сургалт эхлэхээс өмнө хувилж авах, эсвэл сургалтын төвөөс тухайн ном сурах бичгийн үнийг лавлан худалдаж авч болно.

СУРГАЛТЫН ҮНЭ

Нэг удаагийн хичээл нь 1 цаг 30 минутаар орох ба үнэ нь 130 000 төгрөг болно. Тухайн байгууллагын хэрэгцээ, шаардлага дээр тулгуурлан нийт орох хичээлийн тоог харилцан тохирох ба 24 удаагийн хичээл авснаар нэг түвшин ахисан гэж үзнэ.

Нийт төлбөр нь 3 120 000 төгрөг болно.

МАНАЙ СУРГАЛТЫН ТӨВ НЬ АНГЛИ ХЭЛ СУРАХААР САНАА ШУЛУУДСАН ХЭН БҮХЭНД НЭЭЛТТЭЙ...

100% ЯРИАНЫ АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТ

Таалагдсан номоо унших боломжтой боллоо Онлайн номнууд

Англи хэлээр ус цас шиг ярьдаг хүмүүсийн хэл сурсан туршлагыг судалж байхад ихэнх нь л ном уншиж хэлээ сайжруулсан хэмээн ярьдаг. Иймээс манай сургалтын төв нь Англи хэлийг суралцаж буй суралцагчиддаа зориулан түвшинд нь тохирсон уран зохиолын номын эрэл хайгуулыг байнга хийж байдаг ба энэ удаа бид цахим хуудсандаа дэлхийн сонгодог, алдартай зохиолуудын хялбаршуулсан хувилбарыг онлайн номын сандаа нэмлээ.