8-12 болон 13 - 17 насныханд зориулсан англи хэлний жилийн сургалт

Манай сургалтын төв нь McGraw Hill-с 8-13 насныханд зориулан хэвлэн гаргасан зургаан түвшиний сурах бичгийг ашигладаг ба уг сурах бичиг нь суралцагчийн яриа, сонсгол, бичих, унших ур чадварыг системтэйгээр дээшлүүлэхэд зориулагдсан сургалтын төгс хөтөлбөр юм. Уг ном нь сонсгол, дуудлагын дасгалтайгаас гадна дасгал ажлын хөтөлбөрүүдийг багтаасан.

Уг сургалтын программаар хичээллэхэд суралцагчид маань дүрэм үзэж залхахгүйгээр англи хэлийг хөгжилтэй орчинд суралцах ба манай төвийн багш нар уг программыг заах аргад тусгайлан суралцсан байдгаараа бусад ижил төстэй төвүүдийн сургалтаас ялгаатай.

Манай 8-12 насныханд зориулсан жилийн сургалт нь долоо хоногт 3 удаа 1 цаг 30 минутаар орох ба нийт 90 удаагийн хичээл болно. Манай төвөөс зохион байгуулж буй уг сургалт нь үнийн хувьд боломжийн бөгөөд нэг ангид байх хүүхдийн тоо нь хамгийн цөөн 8 хүртэл суралцагчтай тул сургалт маань үр дүнтэй, багш нарын хүүхэд тус бүртэй тулж ажиллах боломжтой тул сургалт нь өндөр чанартай байдаг.

Мөн 13-17 настай өсвөр насныхандаа Кембриджийн их сургуулиас гаргасан INTERCHANGE хэмээх ярианы англи хэлний номыг сургалтандаа ашигладаг.

Төлбөр: 1 980 000 төгрөг / 7 сар

Сургалтын нарийвчилсан программтай танилцах бол ном тус бүр дээр даран цааш үзнэ үү.

Best Friends 1

Best Friends 2

Best Friends 3

     
Best Friends 4

Best Friends 5

Best Friends 6

 

МАНАЙ СУРГАЛТЫН ТӨВ НЬ АНГЛИ ХЭЛ СУРАХААР САНАА ШУЛУУДСАН ХЭН БҮХЭНД НЭЭЛТТЭЙ...

100% ЯРИАНЫ АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТ

Таалагдсан номоо унших боломжтой боллоо Онлайн номнууд

Англи хэлээр ус цас шиг ярьдаг хүмүүсийн хэл сурсан туршлагыг судалж байхад ихэнх нь л ном уншиж хэлээ сайжруулсан хэмээн ярьдаг. Иймээс манай сургалтын төв нь Англи хэлийг суралцаж буй суралцагчиддаа зориулан түвшинд нь тохирсон уран зохиолын номын эрэл хайгуулыг байнга хийж байдаг ба энэ удаа бид цахим хуудсандаа дэлхийн сонгодог, алдартай зохиолуудын хялбаршуулсан хувилбарыг онлайн номын сандаа нэмлээ.