Групп сургалт

МАНАЙ ХИЧЭЭЛИЙН ДАВУУ ТАЛ

Анхныхаа хичээлээс эхлэн англиар ярих дадлагаа хийх боломж!
Орон зайнаас үл хамааран байгаа газраасаа англи хэлнийхээ түвшинг дээшлүүлэх боломж бол онлайн англи хэлний сургалт. ZOOM-р амьд харилцаанд тулгуурлан сургалтаа явуулах ба Кэмбрижийн Их Сургуулиас гаргасан Interchange номыг насанд хүрэгчид болон өсвөр насныханд, McGraw Hill – гаргасан Best Friends номыг 8-12 насныханд зориулан сургалтандаа ашигладаг ба сурах бичиг болон аудиог файлаар шэйрлэнэ.

Хичээллэх цаг

Даваа, Лхагва, Баасан гаригт 8:00, 19:00 цагуудаас өөрт тохирох цагаа сонгон бүртгүүлэх боломжтой. 8-12 насныхан сургалтын төвтэй ярилцаж сургуулийнхаа хичээлийн цагийг зөрүүлэн хичээллэх цагаа тохирно.

Түвшин

Анхан түвшингээс бусад бүх түвшинд суралцахын тулд эхлээд сургалтын төвтэй холбогдож онлайнаар түвшингээ ярилцлага өгч тогтоолгосны дараа сургалтын төвд бүртгүүлнэ. Зөв тохирсон түвшингээсээ эхлэж суралцах нь сургалтыг үр дүнтэй болгох гол түлхүүр юм.

Үнэ

Төлбөр 1960 000 төгрөг / 8 сар

Бүртгүүлэхийг хүсвэл ХААН БАНК 5133044735 Цэцэгдэлгэр эсвэл ГОЛОМТ БАНК 2205023623 Вийзардлангвиж ХХК гэсэн дансанд нэр, холбогдох утасны дугаар, эсвэл и-мэйл хаягаа бичээд төлбөрөө тушааснаар баталгаажина. Бид тантай эргэж бүртгэл баталгаажсан тухай холбоо барина.

АМЬДРАЛД ОЙРХОН АМЬД ОНЛАЙН ХИЧЭЭЛ

Ихэнх онлайн хичээл нь видео бичлэг байдаг бол манай онлайн хичээл нь багштайгаа харилцан ярилцаж явагдах бөгөөд бид ZOOM -р сургалтаа явуулдаг. Мөн нэг бүлэгт байх суралцагчийн тоо хязгаартай бөгөөд 8 хүртэл суралцагч байснаараа хүн бүрт дадлага хийх боломж олдоно. Мөн хүсвэл сургалтын явцыг бичлэг болгон хадгалж болно. Энэ нь хичээл дээр яригдсан сэдвээ дахин давтах боломж олгодог.

ЦАГ БОЛ АЛТ

Хот суурин газрын завгүй амьдрал болон замын түгжрэлд олон цагийг зарцуулдаг болсон өнөө цаг үед онлайн сургалт нь хамгийн тохиромжтой. Замд зарцуулах цагийнхаа оронд байгаа газраасаа онлайн сургалтанд хамрагдаж мэдлэгтээ хөрөнгө оруулах нь хамгийн ухаалаг шийдэл биш гэжүү!

МАНАЙ СУРГАЛТЫН ТӨВ НЬ АНГЛИ ХЭЛ СУРАХААР САНАА ШУЛУУДСАН ХЭН БҮХЭНД НЭЭЛТТЭЙ...

100% ЯРИАНЫ АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТ

Таалагдсан номоо унших боломжтой боллоо Онлайн номнууд

Англи хэлээр ус цас шиг ярьдаг хүмүүсийн хэл сурсан туршлагыг судалж байхад ихэнх нь л ном уншиж хэлээ сайжруулсан хэмээн ярьдаг. Иймээс манай сургалтын төв нь Англи хэлийг суралцаж буй суралцагчиддаа зориулан түвшинд нь тохирсон уран зохиолын номын эрэл хайгуулыг байнга хийж байдаг ба энэ удаа бид цахим хуудсандаа дэлхийн сонгодог, алдартай зохиолуудын хялбаршуулсан хувилбарыг онлайн номын сандаа нэмлээ.