Насанд хүрэгчдэд зориулсан Ерөнхий Англи Хэлний богино хугацааны сургалт

Сургалтын хугацаа: 4 сар буюу 48 удаагийн хичээл

Сургалтын үнэ: 1150,000 төгрөг

Англиар уншиж бичиж ойлгоод байгаа мэт боловч ярих гэхлээр нэг л болж өгөхгүй асуудалтай байдаг бол, англи хэлийг анхнаас нь зөв цэгцтэй дүрмийн дагуу ярьж сурахыг хүсвэл манай төвийг зориорой. Англи хэлний хичээл үзсэн анхны өдрөөсөө эхлэн дүрэм биш ярианы дадлага хийх нь аяндаа дүрмээ ойлгон зөв дуудлагатай англиар цэгцтэй ярьж улмаар бичиг нь дагаад сайжирдаг болохыг манай сургалтын төвийг сонгон суралцсан та бүхэн ойлгох болно. 

Энэхүү сургалт нь англи хэлнийхээ түвшинг ахиулах зорилготой хүмүүст хамгийн тохиромжтой бөгөөд суралцах хугацаандаа тухайн түвшингээ нэгээр ахиулна.  Тиймээс манай сургалтын төвтэй холбогдон түвшингээ үнэ төлбөргүй англи хэл дээр ярилцлага өгөн тогтоолгоорой. 

Манай сургалт нь суралцагчийн яриа, сонсгол, дуудлага дээр илүү түлхүү ажиллах ба хоорондоо ярилцангаа дүрмээ судлаад түүнийгээ дадлага хийн эзэмшүүлдэг нь илүү үр дүнтэй болох нь бидний 10 гаруй жилийн туршлага харуулж байна. Манай төв нь Кембриджийн их сургуулиас гаргасан INTERCHANGE хэмээх ярианы англи хэлний номыг сургалтандаа ашигладаг.

АНХАН ШАТ

ДУНДЫН ӨМНӨХ ТҮВШИН

ДУНД ТҮВШИН

АХЬСАН ДУНД ТҮВШИН

Суралцагч нь өдөр тутмын хэрэглээний энгийн үгийн нөөцтэй болох ба үүнийгээ ашиглан ойр зуурын үг өгүүлбэрийг чөлөөтэй хэрэглэн өөрийгөө илэрхийлж сурах, энгийн хэллэгтэй аудио хичээл сонсоод ойлгосноо илэрхийлж сурах мөн суралцагч нь хамаатуулах төлөөний үг, be үйл үг, тоологддог, тоологддоггүй нэр үг, угтварууд, ердийн одоо, ирээдүй, өнгөрсөн цаг болоод үгүйсгэх болоод зөвшөөрсөн хариултыг хэрэглэж сурна.

Дэлгэрэнгүй »

Суралцагч нь өдөр тутмын үгийн нөөцөө нэмэгдүүлж үүндээ тулгуурлан энгийн асуулт, асуудал дэвшүүлж ярьж сурах ба сонсгол эрс сайжирна.

Давтамж илэрхийлсэн дайвар үг, хүн болоод юмсын шинж чанарыг үйлт нэр болон угтвар үгтэй хэрэглэж сурах, өнгөрсөн, одоо, ирээдүй, төгс одоо цаг, тэмдэг нэрийн харьцуулсан болон харьцангуй зэргийг хэрэглэж сурна.

Дэлгэрэнгүй »

Энэ түвшиний суралцагч нь илүү уран зохиолын болон бусад бизнесийн харилцан яриа ойлгож ярих чадвартай болно.

Суралцагч нь дайвар үг, цагуудын ялгаа, Gerunds, идэвхтэй ба идэвхгүй цаг, өнгөрсөн хугацаанд үргэлжлэж байгаа цаг санал болгож буй байц гишүүн үг, өгүүлбэрийг хэрэглэж сурна.

Дэлгэрэнгүй »

Энэ шатанд суралцсан суралцагч нь коллежийн түвшинд бичиж уншиж сурах ба илүү урт сэдвээр харилцан ярих болон бизнес яриа өрнүүлэх бизнэс ажил төлөвлөх чадвартай болно.

Одоо үргэлжлэн буй цагийн идэвхгүй хэлбэр болоод төгс одоо цаг ирээдүйг төлөвлөх, ирээдүйд үргэлжлэн буй цаг ба төгс ирээдүй цаг, харамсал илэрхийлэх, санал оруулах, амжилтаа төгс одоо цаг болоод энгийн өнгөрсөн цагаар илэрхийлэх, мөн зорилгоо төгс ирээдүй цаг болоод өнгөрсөн үйлт нэг үгээр тодорхойлох.

Дэлгэрэнгүй »

МАНАЙ СУРГАЛТЫН ТӨВ НЬ АНГЛИ ХЭЛ СУРАХААР САНАА ШУЛУУДСАН ХЭН БҮХЭНД НЭЭЛТТЭЙ...

100% ЯРИАНЫ АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТ

Таалагдсан номоо унших боломжтой боллоо Онлайн номнууд

Англи хэлээр ус цас шиг ярьдаг хүмүүсийн хэл сурсан туршлагыг судалж байхад ихэнх нь л ном уншиж хэлээ сайжруулсан хэмээн ярьдаг. Иймээс манай сургалтын төв нь Англи хэлийг суралцаж буй суралцагчиддаа зориулан түвшинд нь тохирсон уран зохиолын номын эрэл хайгуулыг байнга хийж байдаг ба энэ удаа бид цахим хуудсандаа дэлхийн сонгодог, алдартай зохиолуудын хялбаршуулсан хувилбарыг онлайн номын сандаа нэмлээ.