Вийзард сургалтын төвийн тухай

БИДНИЙ ТҮҮХ

Манай сургалтын төв нь 2009 оны 4 сард хичээлийн 2 танхим 2 багштайгаар байгуулагдаж байсан бол өнөөдөр хотын төвийн хамгийн их эрэлт хэрэгцээтэй оффисд байрлан 8 багштай болон өргөжиж өдөрт 6 ээлжээр нэг ангид 6-8 хүнтэй хичээллэж байна. Мөн Монголын радиотой хамтран Англи хэлний зайны сургалтыг 2010-2012 онд зохион байгуулсан. Мөн МСS, KEMPINSKI, ULEMJ компани, Галт Тэрэгний Хөдөлгөөн Зохиуцуулах Газар, Өнөөдөр сонин, ТВ5, Нийслэлийн Аялал Жуулчлалын Газар, Худалдаа Хөгжлийн Банк, Хаан Банк, FLSMIDTH, ЗООНОЗЫН ӨВЧИН СУДЛАЛЫН ТӨВ, Баянгол Зочид Буудал, WXP ХХК, Таван Богд, Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар, Эрүүл Мэндийн Яам гэх мэт олон байгууллагуудтай хамтран ажиллаж ирлээ. Анх манай төв нь ­ерөнхий Англи хэлний 4 түвшний сургалт зохион байгуулдаг байсан бол одоо 10 түвшинтэй болж өргөжүүлж, IELTS болон TOEFL-д бэлтгэх сургалтыг зохион байгуулж байгаа ба мөн үйл ажиллагаагаа өргөжүүлэн 8–16 насны хүүхдүүдэд зориулсан 6 түвшний сургалтыг 2012 оноос одоог хүртэл амжилттай явуулж байна.

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

1. 2010-2012 онд Монголын радиотай хамтран алсын зайн сургалтыг үнэгүй зохион байгуулсан.

2. Англи хэл суралцагсдад зориулсан англи-монгол орчуулгатай THE PIANO хэмээх номыг 2011 онд 2000 хувь хэвлэн гаргаж 900 орчмыг нь номын сангууд бол амьдралын түвшинээс доогуур амьдралтай англи хэл сурах эрмэлзлэлтэй хүүхдүүдэд хандивласан.

3. 2017 онд манай төв нь нийгмийн хариуцлагын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй 15 хүнд 4 сарын сургалтыг ТҮГЭЭМЭЛ ХӨГЖИЛ ТӨВтэй хамтран үнэ төлбөргүй зохион байгуулсан.

4. Төлбөрийн чадвар муутай ч сурах эрмэлзлэлтэй амжилттай суралцсан хүүхдүүдэд сургалтынхаа төвөөс 100%-н хөнгөлөлтэй сурах эрхийн бичиг олгож цаашид англи хэлээ гүнзгийрүүлэн сурах боломжийг олгодог юм.

БИДНИЙ ЗОРИЛТ

Манай сургалтын төвийн гол зорилт нь суралцагчдын яриа сонсголыг сайжруулж Англиар чөлөөтэй яриулж, ойлгуулж сурахад чиглэгддэг. Мөн манай Монголчуудын ихэнх нь юмсын утга санааг Англиар илэрхийлэх арга барил дутмаг байдгийг бид олж мэдснээр монголоос англи орчуулгыг суралцагчдаараа хийлгэж эхэлснээр сургалт маань илүү үр дүнтэй болох нь батлагдлаа.

МАНАЙ СУРГАЛТЫН ТӨВ НЬ АНГЛИ ХЭЛ СУРАХААР САНАА ШУЛУУДСАН ХЭН БҮХЭНД НЭЭЛТТЭЙ...

100% ЯРИАНЫ АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТ

Таалагдсан номоо унших боломжтой боллоо Онлайн номнууд

Англи хэлээр ус цас шиг ярьдаг хүмүүсийн хэл сурсан туршлагыг судалж байхад ихэнх нь л ном уншиж хэлээ сайжруулсан хэмээн ярьдаг. Иймээс манай сургалтын төв нь Англи хэлийг суралцаж буй суралцагчиддаа зориулан түвшинд нь тохирсон уран зохиолын номын эрэл хайгуулыг байнга хийж байдаг ба энэ удаа бид цахим хуудсандаа дэлхийн сонгодог, алдартай зохиолуудын хялбаршуулсан хувилбарыг онлайн номын сандаа нэмлээ.